Урлаг

ЖҮЖИГЧИН Г.ЭРХЭМБАЯР ЦАГДААД ХАНДЖЭЭ

Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд шээж байна гэсэн тайлбартай зураг наймдугаар сарын 31-ны өдөр цахим сүлжээнд тарж багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Г.Эрхэмбаяр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Энэ бол би биш. Надад эцэг эхээс заяасан нэр төр, аав ээжийн минь буян байна. Тийм болохоор би хэзээ ч гудамжинд шээгээд зогсох хүн биш гэдгийг албан ёсоор хэлье. Ганц намайг гүтгэж доромжилж байгаа биш, урлагийнхныг үндэслэлгүйгээр гүтгэж доромжилж шар сайтдаа лайк цуглуулж, мөнгө олдог нөхдүүдтэй хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгджээ.

Түүний хувьд есдүгээр сарын 1-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй хэлтэст өргөдөл бичиж өгсөн байна. Тус зураг өмнө нь мөн тараагдаж байсан бөгөөд тэдний шинэ уран бүтээл болох “Дундын бүсгүй” шоу драм гарах сургаар дахин сенсааци дэгдээсэн нь бодлогын чанартай зүйл байж болох талаар тэрбээр мөн онцолсон юм.

40496260_1354290638034533_8590109706406592512_n Жүжигчин Г.Эрхэмбаяр цагдаад ханджээ
287 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail