Олон улсын

ТАЙЛАНДЫН АГУЙД ГАЦСАН ХҮҮХДҮҮД ЗУРВАС ИЛГЭЭЖЭЭ

Тайландын Там Луанг агуйд гацсан хүүхдүүд гэр бүлдээ зурвас бичиж илгээснийг өнөөдөр өглөө Тайландын усан цэргийнхэн Facebook хуудас дээрээ нийтэлжээ. Уг бичсэн зурвасуудыг шумбагчид Баасан гаригийн шөнө хүргэж өгсөн байна. Хүүхдүүд болон дасгалжуулагчийн явуулсан зурвастаа,

ДАСГАЛЖУУЛАГЧ, ЭККОПОНГ ЧАНТАВОНГ /25 НАСТАЙ/:

– Хүүхдүүдийн эцэх эхэд хандаж хэлэхэд хүүхдүүд зүгээр байгаа. Хүмүүс тэднийг сайн халамжилж байна. Би тэднийг хамгаална гэдгээ амлаж байна бас намайг уучлаарай. Авга эгчээ, эмээдээ хандаж хэлэхэд надад санаа зоволтгүй ээ. Өөрсдийн биеэ сайн бодоорой. Авга эгчээ, би эндээс гарангуутаа эмээгийн хийсэн халуун ногоотой гахайны шарсан мах идмээр байна. Та бүхэнд хайртай шүү.

ПИПАТ ПОТИ /15 НАСТАЙ/:

– Ээжээ, ааваа би та нартаа хайртай шүү бас Тойдоо ч гэсэн. Намайг эндээс гарангуут шарсан махны газар руу авч яваарай. Ааваа, ээжээ, Той та нартаа хайртай шүү.

СОМПОНГ ЖАЙВОНГ /13 НАСТАЙ:

– Ааваа, ээжээ би та нарт хайртай шүү. Надад битгий санаа зовоорой, би аюулгүй байна.

МОМГКОЛ БҮҮНПЕАМ /13НАСТАЙ/:

– Та гэртээ зүгээр биз дээ, Ээжээ? Би сайн. Тандаа хайртай шүү.

ПАНУМАТ САЕНГДЕ /13 НАСТАЙ/:

-Надад санаа зоволтгүй ээ. Өвөө, авга ах, ээж, аав, дүү нараа санаж байна. Би тар нартаа хайртай шүү. Усан цэргүүд биднийг сайн харж байгаа.

ДУАНГПЕТ ПРОМТЕП /13 НАСТАЙ/:

– Би зүгээрээ, жаахан хүйтэн байна гэхдээ санаа зоволтгүй ээ. Миний төрсөн өдрийг мартаж болохгүй шүү.

АДУЛ САМ-ОН /14 НАСТАЙ/:

– Та нар бидэнд санаа зовсны хэрэггүй ээ. Би та нарыг санаж байна. Хурдан гэртээ харих юмсан.

ПЕЕРАПАТ СОМПЕАНГЖАЙ /16 НАСТАЙ/:

– Ааваа, ээжээ та нартаа хайртай шүү. Надад битгий санаа зов. Та нартаа бүгдэд хайртай.

НАТТАВУТ ТАКАМСАЙ /14 НАСТАЙ/:

– Ааваа, ээжээ би та нарыг санаж байна. Жубжаныг ч бас. Аав, ээждээ хайртай шүү. Санаа зоволтгүй би өөрийгөө харж чадна.

ПРАЧАК СУТХАМ  /14 НАСТАЙ/:

– Би аюулгүй. Санаа зоволтгүй ээ. Ааваа, ээжээ би та нартаа хайртай шүү.

ЭККАРАТ ВОНГСООКЧАН /14 НАСТАЙ/:

– Ааваа, ээжээ надад зоволтгүй ээ. Би хоёр долоо хоног явлаа. Би завтай байхдаа таны дэлгүүрт туслах болно. Удахгүй ирнэ ээ.

ПОНЧАЙ КАМЛУАНГ  /16 НАСТАЙ/:

– Надад санаа зоволтгүй ээ, би сайн байна.

ЧАНИН ВИБҮЛРООНГРЕЙНГ /11 НАСТАЙ/:

– Ээжээ, ааваа надад санаа зоволтгүй. Би сайн байна. Ёодод намайг шарсан тахиа идэхдээ цуг авч яваарай гэж хэлээрэй. Хайртай шүү.

УСАН ЦЭРГИЙНХЭН: Хүүхдүүд битгий санаа зовоорой гэж дамжуулж байна. Тэдний биеийн байдал эрүүл мэнд сайн байгаа. Тэд их өлсч байгаа бололтой, эндээс гарахаараа олон хоол идэхийг хүсч байна бас гэртээ шууд харимаар байгаа гэнэ. Багш нараа тэдэнд бага гэрийн даалгавар өгч байгаарай. Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүндрэлүүдтэй тулгарч байна гэжээ.

192 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail