Трэнд

Авлига авсан засаг даргын цалинг хасжээ

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь сонирхлын зөрчлийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчиж иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэж АТГ мэдээлсэн. Энэ заалт нь “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна”.

Хандивтай холбоотой аль ч заалтыг зөрчсөн этгээдэд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь зааснаар албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх ёстой юм. Сумын Засаг даргын хувьд албан тушаал бууруулах гэдэг нь үндсэндээ ажлаас чөлөөлнө гэсэн үг. Гэтэл цалингийн хэмжээг бууруулахаар аймгийн Засаг дарга нь шийдвэрлэжээ.

114 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail