Урлаг

Арета Фрэнклиний шарилыг алтадсан авсанд улаан даашинз, өндөр өсгийттэй залжээ

Дэлхийн соул хөгжмийн хатан хаан гэгддэг нэрт дуучин Арета Фрэнклин наймдугаар сарын 16-нд 76 насандаа нойр булчирхайн хорт хавдраар нас барсан юм.

Ирэх Баасан гарагт оршуулахаас нь өмнө олон нийттэй салах ёс гүйцэтгэх хоёр хоногийн ажиллагааг Детройт хотын Африк-Америкчуудын Түүхийн музейд өнөөдөр эхлүүлжээ.

Алтадсан авсанд байрлуулсан нэрт дуучны шарилд улаан өнгийн даашинз, өндөр өсгийт өмсүүлсэн нь түүнийг эцсээ хүртэл “дива” байсныг нь илэрхийлж байгаа гэнэ.

Уг музей нь Фрэнклиний амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлсэн Детройт хотын соёлын гол төвд тооцогддог.

Арета Фрэнклин 18 удаа Грэммийн шагнал хүртэж, дуунууд нь 17 удаа Америкийн хөгжмийн хит жагсаалтын эхний 10-т багтаж байжээ. Тэр бас 1987 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны эмэгтэй дуучин болж байв.

 

Эх сурвалж: Time.Com

101 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail