Цаг агаар

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ, СЭРҮҮХЭН БАЙНА

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийт нутгаар бороотой, сэрүүхэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас гаргажээ. Тухайлбал, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Алтайн уулархаг нутгаар долдугаар сарын 9-13-ны хооронд дуу цахилгаантай бороотой байх аж. Ялангуяа баяр наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд ч ихэнх нутгаар бороотой байх аж. Эдгээр нутгуудад 4-9 градус, өдөртөө 16-22 градус дулаан байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Мөн нутгийн хойд хэсгээр сэрүүс ч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Долоодугаар сарын 13-аас ихэнх нутгаар дулаарч, бороо багасна.

197 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail