“Магнай Трейд” группийн захирал “Г”-г цагдаагийн байгууллагаас цагдан хорьжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өчигдөр саатуулсан байна. Чухам ямар шалтгаанаар ийнхүү цагдан хорьсон нь одоогоор тодорхойгүй байна.
Түүнийг хойшлуулашгүйгээр 48 цаг баривчилсан гэдгээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхэд мэдэгдсэн аж. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор түүнийг цагдан хорьсон гэлээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү