Трэнд

Монголын тамирчид нийлбэр оноогоор тэгүүлж байна

БНСУ-д болж буй 60 сая төгрөгийн шагналын сантай Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний сүүлийн өдрийн төрөл өнөөдөр/2018.8.26/ эхэллээ. Одоогоор Оюун ухааны академийн тамирчид бүх насны ангилал дахь 90 медалийн 51 медалийн болзлыг хангаснаас гадна дэлхийн гурван рекордыг шинэчлэн тогтоогоод байна. Түүнчлэн нийлбэр дүнгээр Монголын баг тэмцээнийг тэргүүлж байна.

БНСУ-ын нийслэл Сөүл хотод энэ сарын 25, 26-нд зохиогдож буй  60 сая төгрөгийн шагналын сантай Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол, Хятад, Герман, Англи, Индонез, Япон зэрэг орны шилдэг 200 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний гурван төрөл өнөөдөр өндөрлөж, аваргуудаа тодруулах юм.

Тэмцээнд Монголын талаас дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Баасандоржоор ахлуулсан 18 тамирчин оролцож байгаа юм.

87 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail