Технологи

Монгол улс мобайл интернэтийн хурдаар дэлхийн 132 орноос 91-д жагсаж байна

Ookla компанийн Speedtest Global Index интернэт хурдны үзүүлэлтийн тайлан долдугаар сарын үр дүнгээ танилцуулжээ.

Тайланд дэлхийн 132 орны хэрэглэгчдийн мобайл болон суурин интернэтийн хурдыг харьцуулан үнэлдэг юм. 2018 оны долдугаар сарын байдлаар Монгол улсын мобайл интернэтийн хурд download=15.15 Mbps, upload=11.02 Mbps үзүүлэлтээр 91 дүгээрт, суурин интернэтийн хурд download=22.88 Mbps, upload=22.24 Mbps үзүүлэлтээр 66 дугаарт тус тус жагсжээ.

Манай интернэтийн хурд өмнөх сараасаа хоёул буурсан дүнтэй байна. Тухайлбал мобайл хурдны үзүүлэт 8 байраар, суурин интернэтийн хурд 2 байраар ухарчээ.

Дэлхийн дундаж хурд нь мобайлын хувьд download=22.81 Mbps, upload=9.13 Mbps, суурин холболтын хувьд download=46.41 Mbps, upload=22.48 Mbps тус тус байна.

Суурин интернэтийн хурдаар жагсаалтыг Сингапур тэргүүлж, араас нь Хонг Конг, Исланд, Румынь, Өмнөд Солонгос эхний таван байранд оржээ. Сингапурын суурин интернэтийн хурд нь download=181.47 Mbps, upload=46.41 Mbps байгаа юм.

Улс орнуудын интернэтийн хурдыг шалгахдаа тухайн улсын суурин интернэтийн 3,333-аас дээш тооны ялгаатай хэрэглэгч, мобайлын 670-аас дээш ялгаатай хэрэглэгчийн Speedtest шалгуураар орсон үр дүнг ашиглан гаргадаг юм.

140 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail