Трэнд

ОНЦ ШААРДЛАГАГҮЙ БОЛ БНСУ-Д ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өчигдөр/09.09/ Засгийн газрын Онцгой байдлын комиссын хуралдааныг зарлаж, тус улсад гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг мэдэгдлээ.

Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварлсан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчин Сөүл хотод есдүгээр сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлгэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн иржээ. Тэрээр буцах замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн бөгөөд түүнтэй контактад орсон 440 хүнийг илрүүлэн тогтоож хяналтад авсан байна.

2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт “MERS” өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байжээ.

Иймд БНСУ-д зорчиж байгаа манай улсын иргэд “MERS” өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, зайлшгүй шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг ГХЯ-ны консулын газраас зөвлөж байна.

58 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail