Спорт

П.Орхоноос илэрсэн гэх Станозолол гэж юу вэ?

Туркменистаны бөх Рустем Назаров нь  Азийн спортын наадмын сэргээшийн сорилд унаж, эрхээ хасуулсан анхны тамирчин болсон тухай хэд хоногийн өмнө мэдээ гарч байсан билээ. Тэгвэл Монгол Улсаас “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд “бүдэрчээ”. Тэрбээр алтан медаль хүртсэнийхээ дараа шинжилгээнд хамрагдаж, эерэг дүнтэй хариу сонссон байна. Түүнчлэн өөрийн хүсэлтээр Б сорьцын шинжилгээ өгч, эхний хариу  нь батлагджээ. Шинжилгээний хариугаар түүнээс станозолол гэх бодис илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа. Үүнд олон хүн харамсч, тэрээр өөрөө ч энэ шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хамгийн хачирхалтай нь байнга тэмцээн уралдаанд орж шинжилгээ хийлгээд явж байсан тамирчнаас гэнэт яагаад допингийн хамгийн хүчтэй төрөл илрэх болов гэх асуудал хариулт нэхэж байна. Одоогоор спортын холбоод албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, П.Орхон өөрөө ч ам нээгээгүй байгаа  юм. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр П.Орхоны шинжилгээнээс Станозолол гэх бодис илэрсэн талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Тэгвэл,

СТАНОЗОЛОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Станозолол бэлдмэлийг Америкт 1962 онд хүний хэрэгцээнд зориулан зохиосон ч одоо зах зээлд борлуулагдахаа больсон аж. Станозолол нь маш өргөн хэрэглэгддэг допингийн төрөл юм. Анх 1974 онд Олон улсын олимпийн хороо болон Олон улсын Атластикын холбооноос станозолол болон бусад синтетик бодисууыг хориглож байжээ. Гэсэн ч бодибилдинг, бокс, бөхийн спорт, хөнгөн атлетика, зэрэг спортын тамирчид допинг хэлбэрээр хэрэглэдэг аж. Станозолол бэлдмэлийг 5-10 мг тунгаар ууснаас хойш арав хүртэлх хоногийн дотор шээсээр илрэх боломжтой байдаг гэнэ. Дэлхийн ихэнх оронд ашиглахыг хориглосон бөгөөд цөөн тооны хэдэн улс оронд эмчилгээний зориулалтаар ашиглахыг тусгайлан зөвшөөрчээ. Дээрх бодисыг хүнд цус багадалт, болон бусад эмчилгээнд таблет хэлбэрээр хэрэглэхийг зөвшөөрдөг бол амьтанд булчингийн өсөлтийг сайжруулах, ясны нягтыг нэмэгдүүлэх, ядарсан амьтдыг сэргээхэд булчинд тарих замаар хэрэглэдэг байна. Станозолол нь маш хүчтэй эм тул АНУ-д морин уралдаанд ашигладаг аж.
Тамирчнаас допинг илэрсэн тохиолдолд гурван жилээр тэмцээнд орох эрхийг хасах шийтгэл ноогдуулдаг . Хэрвээ энэ байдлаараа бол 2020 оны олимп П.Орхоны хувьд хаалттай болж мэдэхээр боллоо. Шинжилгээний хариу болох А, Б сорьцоор баталгаажсан ч Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Дэлхийн бөхийн холбоонд, Дэлхийн бөхийн холбооноос Монголын олимпийн хороонд албан ёсоор мэдээлэл ирүүлэх ёстой. Ингэснээр Азийн олимпийн зөвлөлөөс Азийн наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож медалийг хураах, тэмцээний үр дүнг өөрчлөн байр эзлүүлэх зэрэг шийдвэрийг албан ёсоор танилцуулдаг юм байна

134 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail