Шинжлэх ухаан

Теслагийн инженерүүд олноор Apple рүү шилжих болжээ

Tesla болон Apple компаниуд програм хөгжүүлэлт, баттерейн технологи, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, механик инженерчлэл гээд олон ижил салбарт чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулдаг.

Тэдний хооронд сайн инженер, мэргэжилтнүүд шилжих нь түгээмэл үзэгдэл. Гэвч саяхан CNBC сувгийн олж тогтоосноор энэ он гарсаар Теслагаас Apple руу доод тал нь 46 мэргэжилтэн “урвасан” байна.

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск 2015 онд Германы хэвлэлд ярихдаа “Бид Apple-ийг дотроо Теслагийн оршуулгын газар гэж шоглон нэрлэдэг. Хэрвээ чи энд ажилламааргүй байвал Apple руу яв гэж би хүмүүстээ хэлдэг. Тоглоогүй, би үнэхээр тэгж хэлдэг” гэж байжээ.

Харин энэ удаа Теслагаас явж байгаа мэргэжилтнүүдийн тоо нэмэгдсэн байгааг Linkedin-ээс цуглуулсан мэдээлэл харуулж байна.

Энэ талаар Теслагийн төлөөлөгч CNBC сувагт хариулахдаа “Бид тэдэнд сайн сайхныг хүсэж байна. Теслагийн зам хатуу хэцүү. Бид Apple-аас 100 дахин бага мөнгөтэй тул тэд илүү цалин амлах нь аргагүй. Бид өөрөөсөө 100 дахин олон машин үйлдвэрлэдэг компаниудтай өрсөлддөг тул манай зам хүнд хэцүү байх болно” гэжээ.

Linkedin сүлжээнд профайлаа Apple болгон сольсон хүний тоо 46 байгаагаас гадна профайл нь шинэчлэгдээгүй олон мэргэжилтэн байгаа юм.

Тухайлбал Теслад чухал албан тушаал хашиж байсан Даг Фелд саяхан Apple руу шилжсэн ч профайлаа өөрчлөөгүй байна. Тэр Apple-ийн Project Titan нэртэй автомашины төсөл дээр ажиллаж эхэлжээ.

Apple саяхан Америкийн анхны нэг их наядын үнэлгээтэй компани болсон бол Тесла санхүүгийн хувьд хүнд цаг үеийг туулж байгаа билээ.

 

Эх сурвалж: Tech Insider

93 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail