ОНЦЛОХ МЭДЭЭ

Тэтгэврийн шинэчлэлийн талаарх Путины мэдэгдлийг 6,8 сая хүн үзжээ

Наймдугаар сарын 29-ний өдөр телевизээр цацагдсан Ерөнхийлөгч Владимир Путины тэтгэврийн шинэчлэлийн талаарх Холбооны зөвлөлийн хуралд зориулсан 30 минутын мэдэгдлийг 6,8 сая хүн үзсэн хэмээн судалгааны Mediascope компани мэдээллээ. Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Россия 1, Россия 24, Первый канал, ТВ Центр, НТВ, РЕН ТВ, Звезда, Пятый канал сувгууд дамжуулжээ.

Тэтгэврийн шинэчлэлийн гол зорилго нь тэтгэврийн тогтолцооны тогтвортой, найдвартай байдлыг бий болгох гэдгийг Путин онцолсон байна. Тэтгэврийн шинэчлэлийг хойшлуулах нь хариуцлагагүй үйлдэл болно, яагаад гэвэл шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлаа эргэлзэж тээнэгэлзэх нь Оросын нийгмийн “Тэтгэврийн шинэчлэл хийх нь хүнд хэцүү, гэхдээ зайлшгүй хийх ёстой учраас тэвчээртэй хүлээцтэй хандахыг уриалж байна” гэжээ. Зарим нэг зөөлрүүлсэн хувилбарыг Ерөнхийлөгч Путин санал болгосон байна. Тухайлбал, Засгийн газраас эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 63 болгох саналыг 60 нас болгох, тэтгэврийн нас нь дөхсөн үедээ ажилгүй болсон иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг нэмэх, тэтгэврийн нас нь дөхсөн иргэдийг үндэслэлгүйгээр халсан албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжид ногдуулах хуулийн хариуцлагыг чангатгахыг санал болголоо.

Мөн олон хүүхэдтэй эхчүүд эрт тэтгэвэрт гарах, Хойд хэсгийн угсаатны цөөнх иргэд эрт тэтгэвэрт гарах боломж хэвээр хадгалдагдаж байгааг Путин тэмлэглэжээ. Тэтгэврийн шинэчлэлийн өөрчлөлт удахгүй Төрийн Думад өргөн баригдах гэж байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар эмэгтэйчүүд 55 насандаа, эрэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гарч байгаа бөгөөд энэ хууль 1930-аад оноос хойш мөрдөгдөж байгаа юм.

60 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail