Технологи

Хятадууд нарны энергиэр эрчим хүч үйлдвэрлэдэг шилэн фасадыг барилгад ашиглаж эхэлжээ

Хятадын барилгын компаниуд өөрөөсөө эрчим хүч үйлдвэрлэдэг шил үйлдвэрлэж, барилгын гаднах фасадаа тус шилээр бүрж, тухайн барилга нь эрчим хүчээ өөрөөсөө хангах эх үүсвэр болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг шилэн фасад нь нарны энергийг өөртөө 0.17 хувиар шингээж, эрчим хүчээр хангах боломжтой юм байна. Уг шилийг  БНХАУ-ын барилгын материалын групп ХХК-ийнхан өөрсдөө үйлдвэрлэж, тус группийн  нэгдэлд багтдаг 15 компани өнгөрсөн жилээс ашиглаж эхэлжээ. Уг барилгын материалыг эко хот болон  дахин төлөвлөж байгаа хотуудад баригдах барилгад ашиглаж байгаа юм байна.  Түүнчлэн, Хятадын төрөөс эко хот болгон тохижуулж буй томоохон хотуудад барилгын олон шинэ технологийг нэвтрүүлжээ. Тянжинь хот гэхэд тусгай эко хорооллууд олноор баригдаж байгаа бөгөөд бүх байшингийнх дээвэр нь нарнаас эрчим хүч, дулаанаа хангаж, усны нөөцөө ургамлын үндсээр бүрдүүлдэг байна. Ингэхдээ ойжуулалт, өвс ургамлын үндсээр усаа дахин цэвэршүүлэх аргыг хэрэглэж байгаа аж.  Мөн цаг агаарын хувьд харьцангуй дулаан бүсүүдэд 3D принтер технологийг ашиглан хоёр хоногийн дотор цементээр зутгасан байшингууд барьж эхлээд байгаа юм байна.

200 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail