Танин мэдэхүй

ЭНЭ ТОЛИНЫ ДЭЭР ЗӨВХӨН “ХӨХ ТЭНГЭР Л БИЙ”

Өнгөрсөн зургадугаар сарын 19-өөс нийтийн хэрэглээнд гаргасан зөв бичих дүрмийн журамласан толийг үзэж суусан дарга, “цэрэг” хоёр ийнхүү ярьж байна.
Баяраа: -Отгоо даргаа, шинэ толинд бүх зөөлний тэмдгийг cancel-даж журамлажээ. Гарди, халтиргаа, дурдах, далдирах, голдирол, олтирог, будилаан, увдис. Аа бас, дараах, урдах, сайх /мөнөөх/.
Отгожаргал: -Толь гэхэд зөөлний тэмдэг байгаа бус уу?
Баяраа: -Ха ха. Би номын доторх үг ярьж байна.
Отгожаргал: Толин дотор ч зөөлний тэмдгээ авч явахаар журамлагдсан үг олон байгаа ш дээ. Тухайлбал: дуурьсах, зовуурь, хоёр дахь, гурав дахь, томьёо, товьёг гэх мэт.
Дашрамд онцлоход Монгол хэлний тухай хууль 2015 оны хоёрдугаар сарын 12-нд батлагдсан. Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн дэргэд есөн гишүүнтэй Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Нөгөө “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэдэгтэй агаар нэгэн адил тус зөвлөлийн гаргасан Зөв бичих дүрмийн толины дээр хөх тэнгэр л байх болно. Учир нь, энэ толийг улс даяар нийтээр даган мөрдөх учраас “хэтэрхий мэргэн жараахай” болж өөрийнхөөрөө бичсэн хэн боловч шууд “W” авна гэсэн үг. Монгол Улсын иргэн бид бүгдээр “A” үнэлгээ авахын тулд толинд журамласны дагуу зөв бичих ёстой. Толиор журамласан, урьд өмнө нь маргаантай байсан зарим үгийг толилуулъя.
—авхуул/авахад хүргэх/, ажиллавар,
—байцай, батажна/баттай болох/, биелгээ/бүжиг/, билиг/оюун ухаан/, бэлгэ/тэмдэг, эрхтэн/, бэлэг/өглөг/, бөгцгөнөх, будилах, будилаан, бүтээгдэхүүн,
—вандан,
—гарди, гадарга, гайхширал, гараг/өдөр гаргийн/, голдирол, гоолиг, гуравласан, гэр лүү,
—давлагаалах, дугариг, дүл/шөнө/,
—ёнхгор, жирвэгэнэх, зовуурь,
—ирвэгэнэх, иржгэнэх,
—маани/шашны/, муруй/хазгай/, мурий/үйл үгийн язгуур/,
—налмигар, нижигнэх, нүжигнэх, номхотгох, нурмагар, нэг бүр, нэлмэгэр,
—олонтоо, олонх, олтирог, оношилгоо, оюунлаг, өнтэй,
—саланги, сайх/мөнөөх/, санаачилга, томьёо, товьёг, төвөг, Төвөд/улс/, төгсөгчдөдөө, төлгө/мэргэ/, түвшин/хэмжээ/, төвшин/төлөв зан/,
—увдис, улхганах, урдах, уруй/ус/, үүлдэр/малын угсаа/,
— халтиргаа, харчхаад/харчихыг, харчихаар/, хашхирах, хомстоно, хомсодно, хошуу/хоншоор, нутаг, торго/, хоёр дахь, гурав дахь, хөврөх, хөврөл, хөөмий, хунтайж, хүрлэгэр, хэвэл/газрын/, хэвлий/хүний/,
—цаадах, цагариг/дугариг/, цомхотгох, цээж/бие/, ЦЭН/үнэ/
—шавж/амьтан/, шидэмс/мөн нулимс, шуламс, саримс/,
—эзлэхүүн, эмээллэлээ, эмхэтгэл, эрвээхэй, эрмэлзэл, эрих/маани/, эшлэл, яах вэ гэх мэт.
Гадаад үгийн төгсгөлийн ИЯ нь гийгүүлэгч “С”, “Ц”-гийн дараа орсон бол хасч бичнэ
инновация — инновац
инфляция — инфляц
комиссия — комисс
концессия — концесс
Гадаад үгийн төгсгөлийн ИЯ нь “С”, “Ц”-гээс бусад гийгүүлэгчийн дараа орсон бол “Я”-г хасна
компания — компани
Колумбия — Колумби
Үүсмэл биш үгэнд “Я”, “Ё” үсгийн өмнө зөөлний тэмдэг “Ь” бичнэ
—гавьяа, товьёг, харьяа,
—сумьяа, адьяа, сүрье

27 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail