Трэнд

Ч.ХҮРЭЛБААТАР:ЗАВХАНЫ ЗАМ ДЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАН АЖИЛЛАСАН

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангом чиглэлийн 167 км замын ажил эхлээд удаагүй байна. Энэ замыг барих зураг төсөлд багахан өөрчлөлт оруулснаар үр ашиггүй 10 гаруй км зам барихад зарцуулах 7 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой тухай Завхан аймгаас гаралтай сэтгүүлчид мэдээлэл хийсэн билээ.

Энэ зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумдаас гадна, Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм. Гэвч Завхан аймгийн сэтгүүлчид энэхүү замын ажлыг хийхдээ зураг төсөлд өөрчлөлт оруулж, засч сайжруулах нь зөв гэж үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ.

“Шинэ замыг Тосонцэнгэл сумын баруун талаас дөрвөн замын уулзвар гэдэг газраас эхлэн баригдахаар тооцсон. Зургийн дагуу эндээс зам баригдаж эхэлвэл 25 км орчим газар Улиастайн замтай зэрэгцэн, бие биенээ харсан хоёр зам Хүрэн тал дээр орших юм байна. Тиймээс Улаангомын замын ажлын эхлэлийг дөрвөн замаас биш, 15 км-ийн цаанаас Улиастайн замаас салаалж эхлүүлбэл дор хаяж 10 км зам барих төсөв, хөрөнгийг хэмнэнэ. Ингэснээр улс орны эдийн засагт нэмэр болно. Нийтдээ 5.7 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог замын мэргэжилтнүүд гаргасан. Өмнө нь тус тусдаа салангад хийгдчихсэн замын зургууд буруу байгаа юм биш үү. Үүнийг бид Зам, тээврийн сайдад хүргүүллээ. Өмнө гарсан алдааг засаж сайжруулах байх гэж найдаж байна” гэсэн байдаг.

Концесс бол эргэж төлөгдөх хүүтэй мөнгө. Тиймээс ийм хайхрамжгүй байдлаар улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхыг Завхан аймгийн сэтгүүлчид анхааруулж, энэхүү санал, санаачлагаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хандаад байгаа аж.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Тэр их зөв зүйтэй санаачилга гаргасан. Энэ асуудлаар Засгийн газраас үүрэг өгч холбогдох яамдыг оролцуулсан ажлын хэсгийг газар дээр нь ажиллуулсан. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарахаар асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Ер нь хэмнэлт гаргах бүх боломж бололцоог бид дайчлан ажиллах болно” гэлээ.

33 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail