Эрүүл мэнд

ҮСЭЭ ТОГТМОЛ БУДАХ НЬ АРЬС, ДОТОР ЭРХТЭНД АЮУЛТАЙ

Та үсээ гэртээ буддаг уу, эсвэл салоноор үйлчлүүлдэг үү? Ямар ч нөхцөлд өөрийн хүссэн өнгө төрхийг бүрдүүлэхэд тань туслах үсний будагны LEVEL болон TONE-ны талаар мэдээлэл өгье.

LEVEL (ТҮВШИН)

Level гэдэг нь өнгийг хэр зэрэг цайвар эсвэл бараан бэ? гэдгийг илэрхийлсэн түвшин юм. Ямар ч будгийн өнгийг ерөнхийд нь цайвар /light/, дунд зэрэг /medium/, гүн /dark/ гэсэн түвшинд ангилна. Жишээлбэл: Цайвар бор, дунд зэргийн бор, бараан бор гэх мэт. Ихэнх үсний будагны брэнд бүр өөрийн гэсэн өнгөний түвшин буюу Level дугаарлах системтэй байдаг. Ерөнхийдөө бараан болох тусам level 1 эсвэл 2 гэх мэт илүү цайвар болох тусам level-н тоо өсдөг.

TONE (СҮҮДЭР)

Tone сүүдэрлэх гэсэн утгатай – Цаг агаарын хэмжүүр шиг дулаан эсвэл хүйтэн гэж ихэвчлэн ярьдаг. Tone-г тайлбар хэсэг дээр ихэвчлэн  warm /дулаан/, neutral /төвийг сахисан/, cool /хүйтэн/ гэсэн тайлбартай байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал алтлаг сүүдэртэй эсвэл үнсэн сүүдэртэй гэдгээр ойлгож болно. Тодруулбал, үсээ ямар ч өнгөөр будсан tone буюу сүүдэр нь ямар байхыг мөн сонгож болдог байх нь. Өөрөөр хэлбэл, та үсээ хар өнгөөр будсан ч үснээс гэрэлтэх өнгөний туяа нь алтлаг гэрэлтсэн эсвэл мөнгөлөг саарал байх уу гэдгийг үсний будгаа сонгохдоо мөн анхаарах хэрэгтэй. Бүсгүйчүүд зөвхөн өнгийг харж аван яг ямар tone-той байхад анхаараагүйгээс яг хүсэж хүлээсэн өнгө биш байна гэх тохиолдол багагүй гардаг.

ЗАРИМ НИЙТЛЭГ TONE-Н ТАЙЛБАРУУД:

  • ASH (Үнсэн) – Ямар ч алтлаг болон дулаан өнгөгүй мөнгөлөг бараан туяа нэмж өгдөг
  • NEUTRAL (Төвийг сахисан) – Ерөнхийдөө төвийг сахисан бараан биш, цайвар биш туяа нэмж өгдөг
  • BEIGE & CHAMPAGNE – Төвийг сахисантай төстэй боловч өнгөнөөсөө хамааран тохирсон илүү дулаан, сэрүүн байж болно
  • GOLD (Алтлаг) – Алтлаг туяатай нэмж өгдөг
  • RED (Дулаан) – Илүү дулаан улаавтар туяа нэмж өгдөг

АНХААРАХ ЗҮЙЛ:

33 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail