Яг Одоо болж буй үйл явдлууд

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

Үндэсний их баяр наадмыг 2 тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулна Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилий ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 2…

Read More Arrow

М.ЭНХБОЛД ЛАМ ХУВРАГУУДТАЙ УУЛЗАНА

Өнөөдөр билгийн тооллын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөр гандан, хийдүүд ном хурж, айлдах юм. УИХ-ын дарга М.Энхболд Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан…

Read More Arrow

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2018” ЭХЭЛЛЭЭ

НЭГДСЭН ДӨРӨВ, САЛБАР 12 ХУРАЛДААНААР: Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, -  Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт, -  Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү,…

Read More Arrow

БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХ АСУУДЛААР ҮЭ-ҮҮД ЖАГСАНА

Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг өнгөрсөн сард Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд ямар нэгэн хариу өгөхгүй бол энэ сарын 01-нээс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн байгаа юм. Тэгвэл МҮЭ-ийн холбоо…

Read More Arrow

Б.МЭРГЭН: Б.МӨНХЖАРГАЛЫН ГЭРТ ЯМАР Ч НЭГЖЛЭГ ХИЙГЭЭГҮЙ

“Эрдэнэтийн” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт томоохон албан тушаал хашиж байсан эрхмүүдийг цагдан хорьсон билээ. Тэдний дунд “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг мөн саатуулсан байгаа юм. Түүнийг энэ хэрэгт…

Read More Arrow

Баривчилгааны цаана баттай шалгагдаж буй ХЭРГҮҮД

Өчигдөр АТГ-аас 1. Сангийн сайд асан С. Баярцогт 2. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Б. Бямбасайхан 3. Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан 4. Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга асан…

Read More Arrow

Зайсангийн зүүн энгэрийг Л.Гүндалайн үеэл зөвшөөрөлгүйгээр ухсан, бурхантай хөшөөний урд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураахаар болсон тухай мэдээллээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Дуламсүрэн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар Зайсангийн зүүн энгэрийг Л.Гүндалайн үеэл зөвшөөрөлгүйгээр ухсан, бурхантай хөшөөний урд зөвшөөрөлгүй…

Read More Arrow

П.Баярхүү: Дугаарын хязгаарлалтын талаар маргаашаас иргэдээс санал авна

-60-70 ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ЦЭВЭР УСНЫ ШУГАМУУДЫГ СОЛИХОД ХЭД ХЭДЭН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААНА-

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: -Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг. Тиймээс авто замын хөдөлгөөнд ямар өөрчлөлт хийх талаар ярилцсан байгаа. Цаашид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ямар арга хэмжээ авч ажиллах гэж байгаа талаар өнөөдөр та бүхэнд мэдээлэл хийх гэж байна. Нийслэлд Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Энэ бол зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын хоёр түвшний хоёр огтлолцол буюу давхар гүүрэн гарцын ажил хийгдэхтэй холбоотой биш. Харин дулаан, цэвэр усны шугам, 40 мянгатын орчмын цэвэр усны шугам 60-70 жилийн насжилттай ширмэн шугамуудыг Австри улсын технологиор доторлох ажил хийгдэх юм. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод нэлээд олон авто замын ажлууд хийгдэнэ. Зарим замууд хэсэгчлэн хаагдах хуваарьтай байгаа. Өчигдөр нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалт, барилга байгууламж, дэд бүтцийн нэгдсэн хуваарийг сонсож баталсан байгаа. Тиймээс дугаарын хязгаарлалт хийх хоёр санал байгаа. Маргаашаас эхлээд иргэдээсээ санал авна. Иргэдийн олонхын саналаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна. Иргэд дэмжихгүй бол одоогийн зарчмаараа дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил хуваарийнхаа дагуу үргэлжлэх ч түгжрэл их байна байх. Цаашид түгжрэлийг сааруулах чиглэлээр хотын 20 уулзварыг гүүрэн гарцтай болгоно” гэлээ.

-ГҮҮРЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРСНООР ГАЛ ТЭРЭГ ЯВАХ БҮРТ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООДОГ БАЙСНАА БОЛИНО-

Бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра:“Замын цагдаагийн баруун урд талын уулзвар дээр баригдах гүүрэн гарцын ажил үндсэндээ 2.5 жил үргэлжлэх байсан ч бид хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж, 1.6 жилд багтаан дуусгахаар ТЭЗҮ-г боловсруулаад байна. Дөрвөн сарын 15-наас гүүрэн гарцын ажлыг эхлүүлж арван сарын 30-н гэхэд бүтээн байгуулалтын ул суурь буюу тулгуур багана, дам нурууны ажил бүрэн хийгдэж дуусах юм. Гүүрэн гарц нь 96 тулгуур багана, нийтдээ 470 метр урттай А,В, С гэсэн гурван том рамтай ийм том бүтээн байгуулалт. Уг гүүрний бүтээн байгуулалт маш их ач холбогдолтой. Тодруулбал, одоо байгаа зам нь төмөр замтай нэг түвшинд огтлолцоод зүүн тийшээ Нарантуулын уулзвар хүртэл, баруун тийшээ Энхтайвны гүүр хүртэл, хойшоо Гадаад хэргийн яамны уулзвар хүртэл түгжирдэг. Уг гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг хийснээр сая хэлсэн замын түгжрэл огт байхгүй болно. Уулзвар дээр байгаа хоёр гэрлэн дохио пасс хасагдаад явахаар нарны замын хөдөлгөөн сийрэг болно. Төмөр замаар өдөрт 40 галт тэрэг зорчдог. Ингэх тоолондоо авто замын хөдөлгөөнийг зогсоодог нь бүх уулзвар дээр түгжрэл үүсдэг. Гүүрэн гарц ашиглалтад орохоор төмөр замын хөдөлгөөн авто замын хөдөлгөөнийг зогсоохоо болино. Зам хааж бүтээн байгуулалтын ажил хийх хугацаанд нарны замын урд байрлах хорооллууд руу долоон түр зам, гүүр барихаар төлөвлөсөн” гэв.

-ЗАМЫН ЦАГДААГИЙН УУЛЗВАРААР ӨДӨРТӨӨ 20 МЯНГА ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИДОГ-

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр: “Замын цагдаагийн уулзвар нь Улаанбаатар хотын өмнөд хойд хэсгийн холбодог төмөр замтай огтлолцдог  томоохон уулзвар. Энэ уулзвараар цагт 2500-2800 буюу өдөрт 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог юм.  Бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор ЗЦА-наас ачааны авто машины хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргасан. “Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн ачааны авто машинуудын хөдөлгөөн их байдаг. Тиймээс бүтээн байгуулалтын хугацаанд ачааны авто машинуудын маршрутыг өөрчлөх саналтай байгаа. Иргэдийн хувьд үргэлж автомашинаар зорчих шаардлагыг тавьсаар ирсэн. Өвлийн улиралд авто машингүй байх хэцүү ч зуны улиралд бол явганаар, дугуйгаар зорчих боломжтой учраас хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна” хэмээн ярилаа.

Read More

БАРЬЦААНЫ ХҮНТЭЙ СОЛИГДСОН ЦАГДААГИЙН БИЕ МУУ БАЙНА

Өчигдөр Францад болсон халдлагын үеэр барьцааны хүний оронд өөрийгөө барьцаанд өгсөн цагдаагийн албан хаагчийн биеийн байдал тааруу байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Эммануель Макрон мэдэгдлээ. Дэд хурандаа Арнуд Белтрам Францын…

Read More Arrow

ХОЙД, ӨМНӨД СОЛОНГОС ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ТОВЛОВ

Хойд Солонгосын тал ирэх долоо хоногт БНСУ-тай хоёр улсын Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт зохион явуулах саналыг хүлээж авсан тухай тус улсын албаны хүмүүс мэдээлжээ. БНСУ-ын Солонгосын нэгдлийн төлөөх…

Read More Arrow
cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail